Хичээлийн сэдэв: Утсан ба пүршин дүүжингийн хэлбэлзлийн үеийг тодорхойлох
Хамрах хүрээ: 11-р анги
Хугацаа: 40 минут
Хичээлийн зорилго нь:
·         Утсан ба пүршин дүүжингийн хэлбэлзлийн үеийг тодорхойлох, ялгааг ойлгож ухаарах.
Хичээлийн зорилт нь: 
·         Утсан ба пүршин дүүжин хоорондоо ямар ялгаатайг судлах.
·         Хаана ашиглах тохиромжтой болох.
Хичээл заах арга: Бодлого бодох, асуудал дэвшүүлэн харилцан ярилцах.
Хичээлийн үйл явц


Хичээлийн үе шат
Багшлахуй
Хугацаа
Суралцахуй
Зохион байгуулалт
·         Самбарт сар, өдөр, тавина.
·         Ирц авна.

2 мин
·         Хичээлд хэрэглэгдэх /сурах бичиг, дэвтэр, үзэг г.м/ хэрэглэгдэхүүнийг гаргана.
·         Ирцээ өгнө.

Сэргээн сануулах
·         Хэлбэлзэл гэж юу вэ?
·         Хэлбэлзлийн жишээ нэрлэнэ үү.
3 мин
·         Бие тэнцвэрийн байрлалынхаа орчим хийх хөдөлгөөнийг хэлбэлзэл гэнэ.
·         Цаг, дүүжин г.м
Шинэ мэдээлэг олгох
·      Пүршин дүүжингийн хэлбэлзлийн үе нь:
m- ачааны масс
k- пүршний хат
п=3,14
·      Энэхүү тэгшитгэл нь пүрш хэвтээ чиглэлд хэлбэлзэх үед мөн хүчин төгөлдөр байдаг.
·      Томъёонд зөвхөн хэлбэлзэгч биеийн массыг тооцож пүршний массыг тооцдоггүй. Харин харьцангуй их масстай пүршийг хэрэглэх үед хэлбэлзлийн үеийн хэмжээ нь томъёогоор тооцсоноос бага зэрэг нэмэгддэг болохыг тогтоосон.
·      Дүүжингийн утас хичнээн урт байх тусам, хэлбэлзлийн үе төдий чинээ их байна. Үе нь зөвхөн дүүжилсэн биеийн массаас хамаарахгүй байна. Утасны хазайлт их биш үед Т нь дараах тэгшитгэлээр илэрхийлэгдэнэ.
·      T
l – дүүжин утасны урт.
g- хүндийн хүчний хурдатгал.

10 мин
·         Тэмдэглэл хөтлөх
·         Ойлгохгүй зүйлээ асуух.
Асуудал дэвшүүлэн ярилцах
·      Сансарын нисгэгч сансарт нисэхдээ ямар цаг авч явбал дэлхийн цагаас зөрөхгүй вэ? Яагаад тайлбарла.
·    Сансарын нисгэгч төөрч санамсаргүй байдлаар нэгэн гараг дээр газарджээ. Өөрийгөө ямар гараг дээр байгааг тодорхойлохын тулд ямар алхам хийж болох вэ?
8 мин
·      Электрон цаг.
Хэлбэлзлээс хамаарахгүй учир.
·      Утасан дүүжин ашиглан.
Мэдлэгээ бататгах
1.    Математик дүүжингийн уртыг 4 дахин ихсэгэвэл хэлбэлзлийн давтамж яаж өөрчлөгдөх вэ?
2.    Таазнаас 40см урт утсаар ачаа зүүв. Ачааны хэлбэлзлийн үеийг тодорхойл.
3.    Пүршинд 2кг масстай ачаа зүүж хэлбэлзүүлхэд түүний үе 25,12с байсан бол пүршний хатыг ол.
12
1.     Т 4 дахин өснө.
2.    
3.     н/м
Дүгнэх

·         Бодсон бодлогын хариуг харж нэгтгэн дүгнэн ярилцах.
·         Хичээлээс юу ойлгосоноо ярилцах.
·         Багаар нь үнэлэх.
4 мин
·         Багийн гишүүдээр яриулна.
·         Хоорондоо мэтгэлзэх.
Гэрийн даалгавар

4.    Нэг математик дүүжингийн урт нөгөөгөөсөө 22 см – ээр ялгаатай ба ижил хугацаанд нэг нь 30 удаа хэлбэлзэхэд нөгөө нь 36 удаа хэлбэлзэнэ.
       а. Дүүжин тус бүрийн уртыг ол.
       б. Дүүжин бүрийн хэлбэлзлийн үеийг ол.
1мин
Тэмдэглэж авах




Асуулт
1.      Сансарын нисгэгч сансарт нисэхдээ ямар цаг авч явбал дэлхийн цагаас зөрөхгүй вэ? Яагаад тайлбарла.
2.      Сансарын нисгэгч төөрч санамсаргүй байдлаар нэгэн гараг дээр газарджээ. Өөрийгөө ямар гараг дээр байгааг тодорхойлохын тулд ямар алхам хийж болох вэ?
Бодлого
1.        Математик дүүжингийн уртыг 4 дахин ихсэгэвэл хэлбэлзлийн давтамж яаж өөрчлөгдөх вэ?
2.        Таазнаас 40см урт утсаар ачаа зүүв. Ачааны хэлбэлзлийн үеийг тодорхойл.
3.        Пүршинд 2кг масстай ачаа зүүж хэлбэлзүүлхэд түүний үе 25,12с байсан бол пүршний хатыг ол.

Comments

Post a Comment

Popular posts from this blog