Ээлжит хичээлийн хөтөлбөр
Хичээлийн сэдэв :Гэрлийн ойлт
заах:9-р анги
Хугацаа: 40 минут
Зорилго: Гэрэл яаж ойхыг загвараар илэрхийлж, гэрлийн ойлтыг
өнцөгөөс хамааруулан судлах.
Зорилт: Хавтгай толинд
гэрэл ойх загвартай танилцах
Хавтгай
толинд ойлтыг туршиж, өнцгөөс хамааруулан судлах
Дасгал
даалгавар хийж бататгах
Хэрэглэгдэхүүн: самбар,
шохой, ажлын хуудас ,
Хэрэглэх багажууд:
гэрэл үүсгэгч, хавтгай толь
Аргазүй: Асуулт дэвшүүлэх арга, Харилцан ярианы арга ,
Анги зохион байгуулалт: Багаар хамтарна.
Хичээлд оролцох сурагчдыг 3 багт хувааж хичээлд оролцуулна. Баг бүр нэртэй,
сурагч бүр номертой.
Хичээлийн үйл явц`
|
Хичээлийн үе шат
|
Багшлахуй
|
Хугацаа
|
Суралцахуй
|
|
Зохион байгуулалт
|
·
Сурагчын тоогоос
хамаарна 3 баг болгож суулгана.
·
Сурагчидтай мэндлэнэ
·
Самбарт сар, өдөр,
тавина.
·
Ирц авна.
|
2 мин
|
·
Сурагчид баг багт
хуваагдана.
·
Багштай мэндлэнэ
·
Хичээлд хэрэглэгдэх /сурах
бичиг, дэвтэр, үзэг г.м/ хэрэглэгдэхүүнийг гаргана.
·
Ирцээ өгнө.
|
|
Сэдэлжүүлэх
|
Нүд гэрэл үүсгэгч үү? Хүлээн авагч уу?
Гэрэл ойлгогч ба гэрэл үүсгэгчийн жишээ нэрлэ?
![]() ![]() |
3 мин
|
Сурагчид өөрийнхөө бодож байгаа мэдлэгээрээ асуусан
асуултанд хариулт өгнө.
|
|
Шинэ мэдлэг олгох
|
Гадаргуу дээр туссан гэрлийн зарим нь тухайн орчинд
чиглэлээ өөрчлөн тархах үзэгдлийг гэрэл
ойх гэнэ.Гэрлийн олйтыг толин
ба сарнисан гэж 2 ангилдаг.
![]()
Хүн юмыг нүдээр үзэж байгаа нь туссан гэрэл биеэс ойсны
баталгаа юм. Туссан гэрлийн зарим энерги биед шингэдэг учраас бие халдаг.
Гэрэл туссан гадаргуугийн шинж чанараас хамаарч гэрлийн ойлт янз бүр байна.
Гадаргуу тэгшхэн бол туссан гэрлийн цацрагууд нэг чигт ойно. Үүнийг гэрлийн толин ойлт гэнэ.
![]()
Нарийн зүлгэсэн металл толь зэрэг нь гэрлийг толинд
ойлгоно. Гадаргуу барзгар бол туссан гэрлийн цацрагууд сарних буюу
бололцоотой бүх чиглэлд ойно. Үүнийг гэрлийн
диффузэн ойлт
гэнэ.
Гэрэл ойх хууль: Гэрлийн ойсон ба туссан
цацраг хоѐр орчны зааг дээр тусгалын цэгээс босгосон перпендикуляр нэг
хавтгайд оршино.
![]()
α - тусгалын өнцөг, β -хугаралын өнцөг. 2.
Тусгалын өнцөг ойлтын өнцөгтэй тэнцүү.
|
25 мин
|
Сурагчид бүгд багштайгаа хамтран
дүгнэлт гаргаж ярилцана.
Гэрэл ойх
Гэрлийн толин ойлт
гэрлийн диффузэн ойлт
Гэрэл ойх хуулийн талаар баг болгон
ярилцаж дүгнэлт гаргана.
|
|
Бататгах
|
Туршилт1:Хавтгай толин дээр гэрэл тусгахад ямар үзэгдэл харах вэ?
![]()
Туршилт- 2: Толин дахь гэрлийн толин ойлтыг яаж харах вэ?
![]()
Даалгавар : Өмнөх хийчээлээс юу ойлгосоныг
тайлбарлаж бич
|
5 мин
|
.
|
|
Дүгнэх
|
Багаар мэдсэн зүйлээ яриад ойлгоогүй зүйлийг нь дахин
сэргээж өгөх
|
4 мин
|
Багштайгаа хамтран ярилцах
|
|
Гэрийн даалгавар
|
Устай шилэнд гэрэл тусгахад ямар өөрчлөлт гарахыг
ажиглаарай?
Хатуу цаас, дөрвөлжин дэвтэрийн цаас, хайч цавуу,
харандаа, баллуур ашиглан транспортер хийж, өөрийнхөө транспотертой
харьцуулж, анги нэрээ бичиж ирнэ үү?
|
1мин
|
Тэмдэглэж авах
|








Comments
Post a Comment